15 тонн мөсөөр “Ухаалаг ус” баримлыг бүтээжээ

img

                Гэрэл зургуудыг MPA.MN                                                             

Монголын Урлагийн Зөвлөл, АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран “Ухаалаг ус” төслийг энэ сарын 19-нөөс эхлүүлээд байна. Дэлхийд болон Монгол Улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах, зохистой хэрэглэх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 

 

 

Төслийн хүрээнд “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг зохистой хэрэглэж хэвших дадлыг дээшлүүлэх зорилгоор “Ухаалаг ус” мөсөн баримлыг Чингисийн талбайд энэ өдөр байршуулав. Тус баримлыг АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран урласан байна. Залуус усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой, харьцуулсан байдлаар илэрхийлжээ.

 

Зураач, сийлбэрч Ц.Батмөнх хэлэхдээ "Усаа хэмнэх хэрэгтэйг иргэдэд ойлгуулах гэж энэ баримлыг урласан. Харахад Монгол хөөмэйн аялгуу, зүрхний бичлэгийг санагдуулам хэлбэртэй. Дээрээ том том хэлбэртэй байж байгаад доошоо жижгэрсэн нь хүмүүст усаа хэмнэхгүй бол яваандаа амьдралгүй болно гэсэн утга санааг гаргахыг хүссэн. Үүнийг хийхэд 15 тонн мөс орсон. Манай баг 4 хүний бүрэлдэхүүнтэй, гурван өдрийн турш ажиллалаа" хэмээв.

 

 “Ухаалаг Ус” төсөл дөрөвдүгээр сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Сарын хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд урлаг, нийгэм, байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран олон нийт, хүүхэд залуучуудад “УС” гэсэн сэдэвт мэдлэг олгох цуврал уулзалт, ярилцлага, лекц, үзвэр зохион байгуулах аж. Мөн АНУ-ын найруулагч Тиерри Пиантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц” киног өнөөдөр толилуулах бол найруулагч Жефф Орловскийн "Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног энэ сарын 24, 26-нд “Тэнгис” кино театрт тус тус үнэ төлбөргүй үзүүлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

us:
Өдөртөө нэмэх градус байна. USA бодлого, санаа, үр дүн юм байх даа,
2016-03-22
Hairan us:
Hairan us
2016-03-22
kub:
khailj baikhad
2016-03-22
kub:
khavar tsas khailj us khemnej baigaa ni ene yum bolov uu
2016-03-22