Н.Цогтсайхан, Том Хэнкстэй хамтран тогложээ

Унгар улсад ажиллаж амьдардаг Монгол залуу Н.Цогтсайхан Холливуудын “47 ронин”, “Хатуу самар-5”, “Aurora borealis”, “Spectral” зэрэг кинонд орлон тоглогчоор ажиллаад буй. Энэ удаад тэрбээр “Да Винчийн код” киноны гуравдугаар ангид гамшгаас хамгаалахын ажилтны дүрд тогложээ.
Зохиолч Дэн Брауны “Там” зохиолоос сэдэвлэн “Сони пикчерс”-ийн бүтээж буй уг кинонд алдарт жүжигчин Том Хэнкс гол дүрийг бүтээсэн аж. Киноны зураг авалт дууссан бөгөөд ирэх аравдугаар сарын 14-нд нээлтээ хийх юм байна.
Н.Цогтсайхан энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залууст хандан “Боломж үргэлж байдаг. Зорилготой, түүндээ сонирхолтой, дээрээс нь хөдөлмөрч байхад үр дүн нь зайлшгүй гардаг. Хамгийн гол нь өөрийн сонирхдог, мөрөөддөг ажил мэргэжлээ сонгож ажиллах нь амжилтад илүү хурдан хүргэдэг гэж боддог. Боломжгүй зүйл гэж байхгүй. Болгоогүй зүйл л гэж байдаг” хэмээжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ