Дуучин Бэки сонгуульд нэр дэвшихээ зарлав

Залуу дуучин Бэки сонгуульд нэр дэвшихээ фэйсвүүк хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэрбээр энэ оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж, өрсөлдөх гэнэ. Энэ тухайгаа тэрбээр:
"Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ - н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан Нара найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье!" хэмээн бичжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ