“Нис нис” фестиваль болно

“Нисванис” хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулагджээ. Үүнээс хойш жил бүр төрсөн өдрийн тоглолт хийсээр ирсэн. Тус тоглолтоо 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Төрсөн өдрийн тоглолт хэлбэрээр зохиогддог байсан эл тоглолтоо сүүлийн 5 жилийн хугацаанд “Нис нис” фестиваль болгон өргөжүүлсэн. Энэ онд хамтлагийн 20 жилийн ой тохиож буй юм. Иймд наадамд "Хурд", "Харанга" хамтлагийг урьж оролцуулахаар төлөвлөжээ. Мөн
- "A Sound"
- "The Lemons"
- Хасын салхи,
- Madness,
- Fire
- The tourists
- Аравт
- Silent Scream
- Night train
- Bulsara
- Моханик
- METRONOME
- UFO
- Homo Sapien's
- Rec On
- Purgatory Destroyers
- Black zip
- GOC хамтлаг оролцох юм байна.
"Нис Нис” фестиваль, тоглолт “One Event Hall”-д дөрөвдүгээр сарын 9-ний 15.00 цагт шинэ залуу үеийн хамтлагийн тоглолтоор эхлэх аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ