Бельгичүүдийн дургүйцлийг төрүүлжээ

img

Брюссель хотноо болсон халдлагын хохирогчдыг дурсан олон нийт гашуудаж байна. Олны танил эрхмүүд твиттер фэйсбүүкээрээ дамжуулан гашуудал илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл дуучин Мэрия Кери өчигдөр АНУ-ын “Forest National” цэнгэлдэхэд хохирогчдод зориулан тоглолтоо хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хоёр цаг үргэлжилсэн уг тоглолт бельгичүүдэд таалагдаагүй байна. Учир нь дуучин уг тоглолтын үеэр хэт задгай хувцас өмсөж, зарим дуун дээрээ ам барьжээ. Мөн Кери тоглолтын үеэр “Парисын халдлагаар 130 хүн амиа алдсан. Харин Брюсселийн халдлагаар 30 хүн амиа алдсан” гэж хэлсэн байна.

 

Интернэт хэрэглэгчид хохирогчдыг дурсах тоглолт бус мөнгө олох зорилготой тоглолт гэж жиргэжээ. Мөн тоглолт үзсэн бельги иргэд интернэтэд “Кери зөвхөн өөрийнхөө дууг дуулж байсан. Гэтэл Селин Дион Парисын халдлагын дараа зохион байгуулсан тоглолтынхоо үеэр дандаа Франц дуу дуулсан” гэж бичсэн аж.

 

Брюссель хотноо болсон халдлагаар 34 хүн амиа алдаж, 250 хүн шархтсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
teneg yanhan
2016-03-24