С.Жавхлан: Хамаатнууддаа өгчихгүй гэж найдаж байна

img

Гэрэл зургийг MPA.MN МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Хаврын найраг” хамтарсан тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд тоглоод буй. Тус тоглолтын орлогоор авсан өвс, тэжээлийг Улсын онцгой комисст өчигдөр хүлээлгэн өгсөн. Энэ үеэр МУГЖ, дуучин С.Жавхлангаас дараах тодруулгыг авлаа.

 

-Хичнээн төгрөгөөр хэмжигдэх өвс, тэжээлийг авсан бэ?

-Тоглолтын бусад зардлыг хасаад үлдсэн бүх орлогоор энэхүү 50 машин, 100 гаруй тонн өвс, 10 машин тэжээл авсан байгаа. Тоглолт бүрээс орж ирсэн мөнгийг өвс, тэжээл рүү гаргаад байсан учраас тодорхой мөнгөн дүн хэлж мэдэхгүй байна. Хувь хүмүүсийн хандив, ЕБС-ийн сурагчдын тусламж гээд олон хүний сэтгэлээр малчдад хэрэгтэй лаа, шүдэнз, нэмнээ, хурганы уут зэрэг багагүй зүйл цугларлаа.

 

-Тэрбум орчим төгрөг цугларсан гэх яриа байна.

-Тэр худлаа. Гэхдээ ямар ч байсан Монголын ард түмэн бидний санаачилсан сайн үйлсийн аяныг сайхан дэмжиж, хүлээж авсанд баярлаж байна.

 

-Өвс тэжээлийг малчдад хүргэх ажлыг ОБЕГ хариуцаж ажиллана. Хоёр дуучин хамт явах уу?

-Монгол Улсын Засгийн газар энэхүү аяныг дэмжиж байгаа учраас бид хоёр нягт холбоотой ажиллаж зарим аймаг, суманд хамт очиж, өвс тэжээлийг хүргэе гэсэн бодол байна.

 

-Тусламжыг аль аймгаас эхлэх вэ?

-Тэрийг ОБЕГ шийдэх болов уу. Энэ цаг үед албан байгууллага, хүмүүс хоорондоо түнжин муутай байх шиг санагдлаа. Бас энэ сайн үйлсийн аяныг дэмжиж байгаа хүмүүс байхад дунд нь цаанаа ямар нэг санаа агуулж байгаа, одоо наад үйлдлээрээ юу хүсэж байна гэх зэргээр хий хардаж, бусниулж байгаа хүмүүс ч олон байна. Бидэнд ямар ч зорилго байхгүй. Зөвхөн малчин ард түмэнд туслах гэж хөдөлсөн юм шүү. Энэ мэтчилэн зөв зүйл рүү уухайлж байгаа залуусыг урамшуулаад өгвөл Монголд сайхан цаг ирэхэд тун ойрхон байгаа. Зарим албаны хүмүүс хэлж байсан. “Наадуул чинь тоглолтын орлогоор авсан юмыг чинь хамаатнууддаа аваачаад өгчих вий дээ” гэдгийг захиж байлаа. Тэгэхгүй гэдэгт найдаж байна.

 

-Хөдөө орон нутгийн тоглолт хэзээ эхлэх вэ?

-Хэд хоногийн өмнө “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэж байсан бол өнөөдөр ингээд аяны маань эхний үр дүн гарч байна. Орон нутгийн тоглолтыг одоохондоо ярьж шийдээгүй байгаа.

 

-Цаашид “Илгээлтийн эзэд” аян үргэлжлэх үү?

-Малчид маань жил бүрийн хавар хатуу болдог шүү гэдгийг санах хэрэгтэй. Залхуурч суугаад хашаа, хороогоо сайн бэлтгээгүй улмаас хохирч байгаа малчид ч байна. Тэгэхээр хаа хаанаа бодолтой байх хэрэгтэй. Энэхүү аяныг олон байгууллага дэмжиж ажиллаж байна. Тиймээс заавал бид хоёр гэлтгүй Монголоо, малчдаа гэсэн сэтгэлтэй хэн ч үүнийг санаачлаад цааш нь үргэлжлүүлээд явж болно. Зүгээр нэг жирийн хоёр дуучин нийлээд хөдлөхөд энэ бүгдийг бий болгож чадаж байна. Тэгэхээр гурван сая монголчууд нэгдэж чадвал дэлхийд гүйцэгдэхгүй юм болно. Энэ их итгэл, сэтгэлээрээ нэгдэж чадаж байхад зарим хэсэг нь талцаад бие биенийхээ ул, хөлийг шагайгаад байгаа юмаа болиоч ээ гэмээр байна. Гадаадаар нэг үг хэлээд байна. Амбиц гэж. Наад нэг муухай зүйлээ болиод, талцахаа байгаад эх орныхоо төлөө зүтгэе гэж л хэлмээр байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
онцгойн сайд оюунбаатраас их юм хийлээ баярлалаа.оюунбаатар нь энхбаярын хормойноос зүүгдээд холддог ч арга алга чааваас
2016-03-25
nerg:
elbegdorj mongolchuudaa ene jawhlan shig negtgej chadhuu
2016-03-24
Зочин:
Энэ 2 сонгуулийн сурталчилгаагаа цэвэрхэн аргаар хийгээд байгаа юм бишүү
2016-03-24
Зочин:
Энэ монголын сэтгүүлч нар дандаа юмыг хараар харахаа болиочээ. Ухамсарын доройтол мөнгөний шунал болсон сэтгүүлч нар нийгэмд хар энергээ цацаж улс орныг маань хараад буудаж гүйцлээ
2016-03-24
zochin:
xamaatandaa ugchixgvi bol sain l ajil bn. sUXBAATAR AIMAGIIN oNGON SUMIIN ZASAG DARGA TUSLAMJAAR OCHSON UVSIIG AX DVV NARTAA TARAASAN SHVVV
2016-03-24
зочин:
Жавлан, Бат-Отгон нарын МОНГОЛ ЭХ ОРНОО гэсэн сэтгэлтэй хүмүүс олон гарч ирээсэй, худал хуурмаг гоё сайхан үг хэллэгтэй уран илтгэгч нар хэрэггүй,хэлсэн үг яариагаа ажил болгодог,хариуцлага хүлээх чадвартай,ажлын туршилгатай хийн гарсан улс төрч хэрэгтэй байна.Дараачийн сонгуульд тэнцэх хүмүүс тун ховор байна.Улс төрийн намын ковотоор их хурлын гишүүнээр сонгох хууль баталсан нь,ардчилал шударга ёс гэж ярьдаг дарга нар МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ хойшно нь татаж арагшаа ухарлаа.Ингээд байвал ямар юмных нь ардчилал шударга ёс улс орны хөгжил дэвшил байх юм вэ?
2016-03-24
Зочин:
Амжилт Хусье
2016-03-24
zochin:
Javhlan uneheer mongol tumnee gesen setgeltei hunshuu. Bid l urgeljid bidnii tuluu gjhiisen helsen yumii ni harluulj muulj suudgaas bish ug ni Javhlan shig hun mngld hed bga bile de
2016-03-24
Зочин:
Зев шуу хе! Хумуус чамайг маш их дэмждэг, чиний эсрэг тэр ПИАР гээч юмыг чинь наад хувийн эрх ашгаа бусдаас дээгуур тавьчихсан дарганцрууд л хийгээд байх шиг санагддаг! Зев зуйл ингэж бутэж байдгийн нэг тод жишээг та хоер харуулж чадлаа!!! АМЖИЛТ хусье!!!
2016-03-24