Рене Зеллвегер: Миний өөрчлөлт хүмүүст таалагдаагүй

img

“Брижит Жонсоны өдрийн тэмдэглэл” киноны гуравдугаар анги тун удахгүй нээлтээ хийнэ. Уг киноны гол дүрд тоглосон жүжигчин Рене Зеллвегер “www.people.com” сайтад ярилцлага өгчээ.

 

 

-“Брижит Жонсоны хүүхэд” киноны шинэ ангийн трейллер цацагдлаа?

 

-Тиймээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас уг киноны үргэлжлэлийг хийж эхэлсэн. Үнэхээр хөгжилтэй байлаа.

 

-Өчигдрөөс киноны трейллер цацагдсан. Трейллерийг үзэхэд та жирэмсэн болохоос гадна хуримаа хийж буйгаар гарсан. Гуравхан минут үргэлжлэх уг хэсгээс таныг ямар их аз жаргалтай байгааг харсан.

 

-Гуравдугаар ангийн зохиол өмнөх хоёр ангийнх шигээ үнэхээр эрч хүчтэй. Энэ ангид би том гэдэстэй болсон. Мөн хоёр дахь удаагаа гэрлэсэн. Хоёрдугаар ангид гэрлэж байсан. Хүмүүс санаж байгаа байх.

 

-Том гэдэстэй болох ямар байв?

 

-Хөгжилтэй. Том гэдэс зохиж байна шүү гэх үгийг олон хүнээс сонссон.

 

-2001 онд эхний анги, 2004 онд хоёрдугаар анги гарсан. 12 жилийн дараа энэхүү уран бүтээлдээ тоглох ямар байна. Мэдээж хэрэг жүжигчдийн бүрэлдэхүүн бага зэрэг өөрчлөгдсөн?

 

-Өнгөрснөө дурсах сайхан. Хоёр жилийн өмнөөс энэхүү киноны шинэ анги гарна гэх яриа гарсан. Би энэ киноны нэг хэсэг учир уг яриа миний анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Энэ нь цуу яриа бус жинхэнэ гэдгийг найруулагчаасаа сонсоод их баярласан. Яг л бяцхан охин шиг баярласан. Брижитийн дүрээр би өөрийгөө олсон. Брижит бол хийсвэр дүр бус зүгээр л миний дотоод хүн.

 

-Эхний ангиас л жүжигчин Көлин таны анхаарлыг татсан. Эцсийн мөчид та хоёр гэрлэх үү?

 

-Тиймээ. Хайр хуучирч, өнгөө алддаггүй гэдгийг бидний хайр харуулна.

 

-Хю Грантын оронд Патрик Демпсей тоглосон. Энэ хоёр залуус үнэхээр сэтгэл татам. Ямар ч бүсгүйн харцыг булаамаар?

 

-Эдгээр залуус үнэхээр тачаангуй. Тэдний инээмсэглэл надад таалагддаг. Патрик, Грантаас дутахааргүй. Хоёулаа сэтгэл татам учир нэг нэгнээ гайхалтай нөхөж чадсан. Хю Грантын хоосон зайг Патрик гайхалтай нөхсөн. Жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор бусад уран бүтээлчдэд их дарамттай байдаг. Харин би энэхүү зовлонг амсаагүй.

 

 

-Патрик таны хувьд шинэ хамтрагч. Харин Көлин бол таны хуучны хамтрагч. Үнэнийг хэлэхэд гол дүр нь өмнөхөөсөө илүү хөгширчээ?

 

-Хөгшрөлтийг зогсоож чаддаг бол.

 

-Олон гайхалтай уран бүтээл дэлгэцнээ гарч байна. “Брижит Жонсоны хүүхэд” кино ирэх есдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ?

 

-Өнөөдөр олон кино нээлтээ хийж байна. Гэхдээ эдгээр уран бүтээлүүд хэтэрхий чамин бас энгийн амьдралаас алс хол байна. Тиймээ “Брижит Жонсоны хүүхэд” кинонд яг л таны дэргэд болдог үйл явдлууд гарна. Бид нисэхгүй, дайсантай тулалдахгүй. Зүгээр л хайр, амьдралын тухай өгүүлэх болно.

 

-Таныг ингээд харахад тийм ч их өөрчлөгдсөн мэт харагдахгүй байна. Гэтэл нэгэн улаан хивсний ёслолын дараа таныг гоо сайхны хагалгаанд орсон хэмээн шуугих болсон?

 

-Чи юу гэж бодож байна.

 

-Мэдэхгүй ээ, гэхдээ тэрхүү улаан хивсний ёслолын үеэр таны гадаад төрх үнэхээр өөрчлөгдсөн байсан?

 

-Миний өөрчлөлт хүмүүст таалагдаагүй. Энэ бүхэн миний сэтгэлийг өвтгөөгүй. Учир нь би өөртөө сэтгэл хангалуун байна.

 

-Хэзээ кино дээр гардаг шиг үйл явдал таны амьдралд тохиох бол?

 

-Хүлээхээс өөр сонголт алга.

 

 

-Та саяхан найз залуутай болсон. Хайртай залуугийнхаа талаар сонирхуулаач?

 

-Үнэхээр халамжтай залуу миний дэргэд байгаа. Би үнэхээр жаргалтай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Delgertsetsf pzda ali 2 jiliin omnoh yum huulj dahij gargahaa bolioch malaa
2016-03-28
hnn:
юугаа засуулсым болоо нэг л эвгүй муухай царайтай болцон
2016-03-24