Ө.Цэрэнчунт “Марийнский” театрт тоглолт хийжээ

ОХУ-ын Буриад Улсын дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин СТА Ө.Цэрэнчунт өөрийн багш, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт "Марийнский" театрын тайзнаа өчигдөр тоглолт хийжээ. Тэд Чайковский, Пуччини, Верди, Россини, Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчийн бvтээлээс хамтран дуулсан аж. Ө.Цэрэнчунт ОХУ-ын Санкт-Петербург хотын Римский-Корсаковийн нэрэмжит “Консеватори” сургуульд таван жил суралцаж 2014 онд төгссөн. Одоогоор ОХУ-ын Буриад Улсын дуурь бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж буй юм.
Дашрамд сонирхуулахад Санкт-Петербург хотын алдарт "Марийнски" театрын тайзнаа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильод, 20-нд Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ