Берри нөхөртэйгээ эргэн нийлжээ

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Берриг нөхрөөсөө салсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр салах өргөдлөө гаргасан гэж ойрын эх сурвалж хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй нөхөртэйгээ эргэн нийлсэн талаар “TMZ” сайт мэдээллээ.
Хос өчигдөр Калифорнигийн далайн эрэг дээр хүүтэйгээ амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд ихэд дотно харагдаж байсан ч хуримын бөгжөө зүүгээгүй байсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Бэрри, Оливер Мартинез нар 2013 оны долоодугаар сард Францад хуримаа хийсэн билээ. Хос 2014 оны хоёрдугаар сард Макео гэх хүүтэй болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ