Л.Бетховены симфони өнөөдөр эгшиглэнэ

img

 

Эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан агуу их хөгжмийн зохиолч Л.Бетховены наймдугаар симфони өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ. Эл симфонийг Монголын урлагийн тайзнаа анх удаа тоглож буйгаар онцлог юм.

 

Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт өв болох сонгодог хөгжмийг Монголчууддаа таниулах, сонгодог хөгжмийн гайхамшгийг өнөөгийн залууст мэдрүүлэх, сурталчлах зорилгоор Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид “Л.Бетховен симфони №8” хөгжмийн концертыг энэ өдөр тоглоно. Тус тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцох юм.

 

Тоглолт энэ  өдрийн 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ