Жүжигчидтэй уулзаарай

img

У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд өнөөдрөөс тоглож эхэлнэ.

 

Тоглолтын дараа үзэгчид, уран бүтээлчтэй уулзах боломжийг театрын зүгээс олгож “Тоглолтын дараа” уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаад “Гамлет” жүжгийн ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, СТА С.Болд-Эрдэнэ, жүжигчин О.Дөлгөөн, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Б.Жаргалсайхан нар “Тоглолтын дараа” уулзалтыг зохион байгуулах юм байна. Уулзалт үнэ төлбөргүй.  Өнөөдөр 19.45 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын хоёрдугаар давхарт болох юм.

“Гамлет” эмнэлэгт жүжгийг энэ өдрийн 15.00 цагт, энэ сарын 26,27-ны 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглох юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ