Аффлек уйлжээ

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек өчигдөр “Sun” нэвтрүүлэгт оролцох үеэрээ уйлсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Batman V Superman” киноныхоо тухай ярьж байхдаа “Хүүхдүүд минь энэхүү кино их таалагдаж байгаа. Гэхдээ хүүхдүүд минь Ааваа бидний баатар. Та Бэтмэнээс хүчтэй. Бидний баатар” гэж хэлсэн. Би энэ яриаг сонсоод уйлсан” гэж хэлжээ.
Жүжигчин эр “Би зураг авалтын үеэр хүүхдүүдтэйгээ огтхон ч уулздаггүй байсан. Гэтэл хүүхдүүд минь намайг баатар хэмээн бодож явдаг. Би үнэхээр муу аав юм аа” гэж хэлээд уйлжээ.
“Batman V Superman” кино өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн бөгөөд одоогоор 30 сая ам.долларын ашиг олсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ