“Монгол туургатны мисс”-ийн ялагч өнөөдөр тодорно

“Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болно.
"Дэлхийн монголчуудын глобал" сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016" наадам энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа аж. Наадмын эхний өдрүүдэд "фото мисс", "мисс авьяас", "мисс модель" номинаци амжилттай болсон.
Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд "Мисс гүүдвил" номинацийн хүрээнд "Сүүн дусал" хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн билээ. Оролцогч гоо бүсгүйчүүд үндэсний компаниудаар зочлон 10 сая төгрөгийн хандив цуглуулан II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад хандивлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ