Буриад бүсгүй “Монгол туургатан мисс” боллоо

“Монгол туургатан мисс” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болж өндөрлөлөө. Тус тэмцээний тэргүүн миссээр Буриад улсын оролцогч Арюна Жаргаловна шалгарав.
"Дэлхийн монголчуудын глобал" сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатан мисс-2016" наадам энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс өрсөлджээ. Олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модель, мисс фото, мисс авьяас, мисс бикини, үндэсний хувцастай мисс, олны таашаалд нийцсэн мисс гэсэн зургаан төрлөөр шилдгээ тодрууллаа.
Мисс модель: Н.Мишээлт /Монгол улс/
Мисс фото: Айлана Монгуш /Тува улс/
Мисс бикини: Н.Ану /Монгол улс/
Үндэсний хувцастай мисс: Чечена Кыргыс /Тува улс/
Олны таашаалд нийцсэн мисс: Ч.Ану /Монгол улс/
Дэд миссын шагналыг Монгол улсаас оролцсон Ю.Балжидмаа хүртэв. Харин тэмцээний тэргүүн миссээр Бүгд Найрамдах Буриад улсын мисс, 18 настай оролцогч Арюна Жаргаловна тодорчээ. Зохион байгуулагчын зүгээс тэргүүн миссд есөн эрдэнийн шигтгээ, 999 сорьцын алтан буга бүхий цэвэр мөнгөн титэм болон 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртээжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ