Дэлхийн миссүүд иржээ

img

 

“Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, "Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман, "Face of beauty international 2013" тэмцээний тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар Монголд иржээ. Тэд ирэх есдүгээр сард манай улсад зохиогдох “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний талаарх хэвлэлийн бага хуралд оролцох  аж. Мөн дөрөвдүгээр сарын 2-нд болох "Missosology mongolia" загварын шоунд оролцох юм байна.

 

Ирэх есдүгээр сард манай улсад зохиогдох эл тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. Дэлхийн 60 орны гоо бүсгүй оролцох эл тэмцээний бэлтгэл ажил болох дээрх загварын шоу, хэвлэлийн хуралд оролцохоор Унгар, Тонга улсын мисс болон зохион байгуулагчид ирээд байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ