Лопез ашигтай наймаа хийжээ

img

Дуучин Женнифер Лопез энэ амралтын өдөр Москва хотод нэгэн тэрбумтаны хүүгийн хуриманд уригдан дуулжээ. Дуучин хуримын үеэр гурван дуу дуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Лопез гурван дуу дуулсныхаа төлөө олон сая доллар авснаас гадна Москва хотноо байрлах Оросын алдарт загвар зохион бүтээгч Айзел Труделийн брэндийн дэлгүүрээр хоёр цаг үйлчлүүлж, хүссэн бараагаа өөрийн болгожээ.

 

Дэлгүүрийн ажилчид “Дуучин бүсгүй дөрвөн цүнх, хоёр хүрэм, хоёр гутал, дөрвөн даашинз болон нэг дотуур хувцас авсан. Тэрбээр дэндүү ашигтай наймаа хийсэн. Хүссэн бүхэн энэ бүсгүй шиг худалдан авалт хийж чадахгүй” гэж ярьсан байна.

 

Лопезоос гадна Британийн нэрт дуучин Стинг болон Энрике Иглесиас хуримын үеэр нар дуулжээ.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр “Холливуудын оддыг нэгэн үдэш цуглуулж чадсан тэрбумтан эр бол Тельман Исмайлов” гэжээ. Исмайлов үнэт эдлэл, зочид буудал, барилга, агаарын тээвэр гэх 30 гаруй салбарыг нэгтгэсэн “АСТ” группийн ерөнхий захирал аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ