Гага 30 нас хүрлээ

img

Дуучин Лейди Гага өнөөдөр 30 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газарт тэмдэглэсэн байна.

 

 

Гага төрсөн өдрийн арга хэмжээндээ ирэхдээ алтан өнгийн богино даашинз өмсчээ. Дуучин бүсгүйд баяр хүргэхээр жүжигчин Кейт Хадсон, Лисса Рина, Харри Хамлин, дуучин Тэйлор Свифт, Лорд, Кулия Миног, Ник Жонсон, Кайти Байтес зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн байна.

 

Дуучин бүсгүйн сүйт залуу Тэйлор төрсөн өдрийн нээлтэд зориулан “Poker Face” дууг дуулжээ. Дуучин твиттертээ “Фэнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний дэмжлэгээр би сайхан амьдарч байна. Та бүхэн надад бэлэг өгөх хэрэггүй. Та бүхний сэтгэл өөрөө бэлэг юм” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ