Патинсон экстээ санаа зовов

img

 

"Бүрэнхий" цувралд хамтран тоглосон жүжигчин Роберт Патинсон болон Кристан Стюварт хэсэг хугацаанд болзож, өнгөрсөн 2014 эхээр салцгаасан билээ. 

 

Патинсон өнгөрсөн оноос Британийн дуучин Фка гэгчтэй үерхэх болсон бол саяхан жүжигчин бүсгүй өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан юм.

 

Тэрбээр саяхнаас өөрөөсөө зургаан насаар эгч Францын жүжигчин СоКо гэгчтэй үерхэх болсон. Тэгвэл Патинсон АВС телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр экс хайртдаа санаа зовж буйгаа ярьжээ.

 

Тэрбээр "Ижил хүйстэн гэх мэдээг сонсоод их гайхсан. Хүний хувийн амьдралд хошуу дүрэх хэрэггүй ч гэлээ хонгор минь буцаад хэвэндээ ор" гэж хэлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ