Б.Солонго тоглолтоо хийнэ

img

Улсын Филармонийн уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалах тоглолтыг олон нийтийн хүртээл болгохоор зэхэж байна.  “Их хотын хэмнэл” төслийг хүрээнд ирэх сард дөрвөн тоглолтыг толилуулах аж.

 

Филармонийн гоцлол дуучин Б.Солонго  “A night with” буюу “Үдэшлэг” нэртэй тоглолтыг дөрөвдүгээр сарын 8-ны 19.00 цагт Филармонийн тайзнаа тоглох юм байна. Түүний анхны бие даасан тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од /СТА/ ажиллаж байгаа аж.

 

Мөн Морин хуурын чуулгын уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 18-ний 19.00 цагт “Novel melody” концертыг, Симфони найрал хөгжичмид  “Dvorak symphony №8” тоглолт,  Баянмонгол жазз найрал хөгжмийн “Movie swing” зэрэг тоглолтыг олон нийтийн хүртээл болгох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ