Хошин урлагийнхан нэгдэнэ

img

 

Маргааш олон улсын инээдмийн баяр тохионо. Эл өдрөөр хошин урлагийн хамтлагууд болон рок поп хамтлаг дуучид хамтран “Night comedy” шоу тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын орлогоос тодорхой хувийг ХӨСҮТ-д хандивлах аж.

 

Тоглолтод “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, элэглэгч Чапи, Суурь оролцох аж. Мөн “A-Sound”, “Lemons”, “Digital”, A-Cool, “Гурван охин”, “Шанз 3” хамтлаг оролцох юм байна. Уран бүтээлчид ХӨСҮТ-ийн долдугаар тасаг буюу Сэхээний дараах тасагт тоглолтынхоо тодорхой орлогоор тоног төхөөрөмж авч өгөх аж. Тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний 20.00 цагт “Crocus event Hall”-д болно.

 

Мөн эл өдөр хошин урлагийн "Маск", "Шинэ үе", "Х түц", "Шилдэг өнгө" продакшн, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа нар нэгдэн “Инээцгээе” тоглолтыг хамтран тоглох аж. Тоглолт маргааш “Тусгаар тогтнолын ордон”-д 20.00 цагт болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ