“Зүрхний бяцхан Сувд”

img

 

 

Герман Улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт ирэх сард болно. Охины эмчилгээний зардалд 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах шүрээр машины дугаар  захиалгаар урлаж 6 сая гаруй төгрөгийг  цуглуулжээ.

 

О.Сувд охин 2014 оны аравдугаар сарын 23-нд төрсөн. Монгол улсын хүүхдийн эрүүл мэндийн байгууллагууд түүнийг тархины саажилттай хэмээн оношилжээ. Ийм төрлийн өвтэй хүүхдийг бага насанд нь буюу хоёр нас хүрэхээс нь өмнө эмчлүүлбэл бүрэн эдгэрэхгүй ч биеэ даах чадвартай болдог байна. Иймд  “Зүрхний бяцхан Сувд” хандивын тоглолтыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 19.00 цагт  “Ub palace”-ийн концертын танхимд зохион байгуулахаар болжээ.

 

Тоглолтод МУГЖ Ж.Бархас /Өргөө хамтлаг/, МУГЖ Ж.Уранчимэг,  МУСТА Л.Байзада, МУСТА П.Хатанбаатар, МУСТА П.Бямбахүү, МУСТА Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, МУСТА Т.Амина /МУСТА/ Э.Бумхүү, дуучин Б.Тунгалаг,  Дуучин С.Ихбаяр /My voice/, Одко /My voice/, “Гурван бүдүүн” “Sync” хамтлаг болон “Латиф” сангийн уран бүтээлчид оролцох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Герман улсад очиж оношлуулна. Эмчилгээний асуудал оношлогооны дараа яригдах зүйл байгаа юм
2016-03-31