Эва Лонгорияг хүүхэдтэй болохыг ерөөжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория найз залуу Жосе Антино Бастиний хамтаар Италийн Ром хотноо очиж Ватиканы тэргүүн Францистай уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Францис иргэдтэй уулзах үеэрээ жүжигчин бүсгүйтэй таарсан байна. Тэд Брюсселт хотноо болсон халдлагын талаар таван минут ярилцсан талаар жүжигчин өөрийн твиттер хуудастаа бичжээ.

 

Лонгория “Сайхан уулзалт боллоо. Бид Брюссель хотноо болсон аймшигт халдлагын талаар ярилцсан. Үнэхээр харамсалтай зүйл болсон” гэж жиргэсэн аж.

 

Уг уулзалтын үеэр хамбатан жүжигчин бүсгүйд хурдан ээж болохыг ерөөсөн хэмээн нэгэн гэрч инстаграмдаа бичжээ. Эва, Бастин нар өнгөрсөн нэгдүгээр сард сүй тавьсан болохоо зарласан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ