Каприо найз бүсгүйтэй болжээ

Холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприо найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр нэгэн бүсгүйтэй Лос Анжелес хотноо байрлах “Нобу” гэх зоогийн газраар үйлчлүүлээд машиндаа суух үедээ гэрэл зурагчдын дуранд өртжээ. Жүжигчний шинэ найз бүсгүйг Нани гэдэг бөгөөд 22 настай гэнэ. Тэд өнгөрсөн сараас эхлэн болзож, саяхнаас үерхэх болжээ.
Каприо "Оскар"-ын өмнө гурван сар үерхсэн загвар өмсөгч Келлигээс салсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ