Лопез, Кардашиантай барьцав

Дуучин, жүжигчин Женнифер Лопез өчигдөр "The man" шоунд оролцох үеэрээ тун удахгүй өөрийн селфи зурагтай номоо гаргахаар болсон талаараа өгүүлжээ.
Тэрбээр "Би 2013 оноос хойш авахуулсан 1000 гаруй селфи зургаараа ном гаргахаар болсон. Зураг болгоно тайлбартай. Энэ бол олон шүтэн бишрэгчийг минь баярлуулах байх" гэж хэлсэн байна.
Хөтлөгч түүнээс "Ким Кардашиан селфи номоо гаргасан. Хүмүүс таныг Кардашианыг дуурайсан гэж бодох байхдаа" гэж асуухад "Хүн бүхэн нэг нэгэнтэйгээ барьцдаг" гэж хариулсан байна.
Уг ном ирэх долоодугаар сард худалдаанд гарч магадгүй хэмээн Лопез ярилцлагынхаа үеэр дурьджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ