Рокко ээжийгээ хараав

Попын хатан хаан Мадоннагийн хүү Рокко өчигдөр инстаграмдаа ээжийгээ хараасан пост үлдээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 15 настай хүү ээжтэйгээ бус аавтайгаа Лондон хотноо амьдрахыг хүсдэгээ бичснээс гадна “Хараал идсэн авгай минь намайг тайван орхиод өгөөч. Харахаас дургүй минь хүрч байна. Чи бол адгийн амьтан. Би ч гэсэн адгийн амьтан гэдгээ мэднэ. Намайг зүгээр л тайван орхиод өг” гэж бичжээ.
Рокко мөн ээжтэйгээ авахуулсан хэд хэдэн зургаа инстаграмдаа нийтэлж, “Одоо хангалттай” гэсэн байна.
Хүү аавтайгаа амьдрахыг хүссэнээс болж, дуучин экс нөхөртэйгээ шүүхдэлцэж байгаа юм. Мадонна хүүгийнхээ бодлыг өөрчлөхийн тулд хэд хэдэн удаа хүүдээ зориулан тоглолт хийсэн ч ийнхүү бүтэлгүйтжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ