Лопезтэй болзохыг зөвшөөрчээ

Дуучин Женнифер Лопез өнгөрөгч долоо хоногт инээдмийн жүжигчин Жамес Кордений хөтлөн явуулдаг “Carpool Karaoke” нэвтрүүлэгт оролцсон билээ. Шоуны үеэр хөтлөгч, дуучны утсан дээр ямар алдартнуудын дугаар хадгалаатай байгааг үзэгчдэд сонирхуулсан юм. Лопезийн утсанд дуучин Ники Минаж, Рианна, жүжигчин Леонарда де Капри, сагсчин Кобе Брайнт зэрэг алдартнуудын дугаар хадгалаатай байжээ.
Хөтлөгч дуучны зөвшөөрөлгүй Каприо руу мессеж явуулж, болзоонд урьсан билээ. Уг саналыг Каприо талархан хүлээн авсан бөгөөд өчигдөр дахин дуучин руу мессеж илгээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Лопез инстаграмдаа “Каприо жинхэнэ эр хүн. Намайг болзоонд урьсан. Болзооныхоо үеэр би яагаад мессеж явуулсанаа ярих болно” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ