Игга Азалия сүй тавьжээ

Ники Минажийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг реппер гүнж Игга Азалия сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лос Анжелес хотноо өчигдөр “iHeart Radio” шагнал гардуулах ёслол зохион байгуулагджээ. Реппер бүсгүй наадмын улаан хивсний ёслолд оролцох үедээ ядам хуруундаа хуримын бөгж зүүсэн байсан нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
“Түүний зүүсэн бөгж 500 мянган ам.долларын үнэтэй. 10 каратын шар алмаазан бөгж байсан” хэмээн “TMZ” сайт мэдээлэв.
Игга Азалия 10 сарын өмнөөс Ник Юнг гэх бүжигчин залуутай болзох болжээ. Наадмын дараа дуучин инстаграмдаа Никтэй авахуулсан зураг болон бичлэгээ нийтлээд “Бид сүйт тавьцгаасан. Үнэхээр жаргалтай байна” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ