Синди хөгшрөх болоогүй

Супермодель Синди Кроуфордын нөхөр Ранд Гербер инстаграмдаа эхнэрийнхээ дотуур хувцастай зургийг байршуулаад “Синди хөгшрөх болоогүй. 50 настай гэхэд түүний бие гайхалтай харагдаж байна. Надтай санал нэгдэж байна уу, тэгвэл сэтгэгдлээ харамгүй илгээ” гэж бичжээ.
Ранд Гербер мөн охин, хүү хоёрынхоо зургийг инстаграмдаа нийтэлсэн байна. “Синди хөгшрөх болоогүй” гэх зургийг Гербер авсан аж. Тэрбээр ирэх сарын эхээр эхнэрийнхээ зургаар фото үзэсгэлэн гаргахаар болжээ.
“Би эхнэртээ хайртай. Өдөр бүр түүнийхээ зургийг авдаг. Миний хувийн цуглуулгад эхнэрийн минь 10 мянга гаруй зураг байгаа” гэж Ранд Гербер ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ