“Гэгээн муза” наадмын талаар мэдээлэл өгнө

“Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза 2016" олон улсын театрын наадам ирэх тавдугаар сард болно.
Тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэнэ. Наадмын зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн хурал зарлажээ. Энэ үеэр наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн "Нэр дэвшигчийн гэрчилгээ"-г гардуулах юм байна.
Хэвлэлийн хурал дөрөвдүгээр сарын 7-ны 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ