Полын үхэлд порше буруугүй

img

 

“Галзуу хурд” киноны од Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сард авто ослоор нас барсан билээ.

 

Полын охин Медов Уолкер аавынхаа үхэлд унаж явсан порше машин буруутай хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл жүжигчний үхэлд машин нь буруугүй гэдгийг АНУ-ын Холбооны шүүхийн эцсийн дүгнэлтээр тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Холбооны шүүгч Дэвид Карри “Пол Уолкер болон түүний найзын унаж явсан Порше машин осол гарах үед аюулгүй ажиллагаа нь доголдсныг нотлох хангалттай баримт олоогүй” гэж хэлжээ.

 

Машин жолоодож явсан Рожер Родас хяналтаа алдаж, мод мөргөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ