“Үнсгэлжин” бүжгэн жүжгийг тоглоно

Балетмейстер Э.Долгормаа, Францын зохиолч Шарль Перрогийн “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжгийг тоглох гэж байна.
“Үнсгэлжин” жүжгийг Монголын урлагийн тайзнаа 1972 онд анхлан тоглож байв. Улмаар ОХУ-ын Театр урлагийн Их Сургуулийг балетмейстер мэргэжлээр суралцаж төгссөн Э.Долгормаагийн санаачлагаар өнгөрсөн онд шинэчлэн тавьж байсан. Энэ удаад Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус бүжгэн жүжгийг тоглохоор болжээ.
Бүжгэн жүжгийг энэ сарын 8,9-ны өдрийн 15.00 цагт “Соёлын төв өргөө”-нд тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ