Өнөөдөр төгөлдөр хуурын тоглолттой
2016-04-06

 

Төгөлдөр хуурч, МУСТА Ц.Энхтөрийн уран бүтээлийн 20 жилийн ойн концерт энэ өдөр эгшиглэнэ.

Тоглолтоор

  • В.А.Моцарт - Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №12 К414 /ля мажор/,
  • Ф.Шопен - төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №1 оп.11 /ми минор/,
  • Э.Григ-Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт оп.16 /ля минор/ /1-р анги/,
  •  С.Прокофьев - төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №1 оп.10,
  • З.Хангал - Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн концерт №2 зэрэг бүтээлийг олон нийтийн хүртээл болгох аж. Мөн тоглолтод А.Энх-Амгалан /МУСТА/, Б.Золзаяа, М.Хүсэл зэрэг дуучин болон Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармоны симфони найрал хөгжим, удирдаач МУСТА Д.Нямдаш нар оролцоно.

 

Тоглолт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа энэ өдрийн 19.00 цагт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин