Өнөөдөр “Үдэшлэг”-тэй

img

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан тоглолтуудыг олон нийтийн хүртээл болгохоор  “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт дөрвөн тоглолтыг толилуулах аж.

 

Филармонийн гоцлол дуучин Б.Солонго “A night with” буюу “Үдэшлэг” тоглолтыг энэ өдрийн 19.00 цагт Филармонийн тайзнаа тоглоно. Түүний анхны бие даасан тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од /СТА/ ажиллаж байгаа аж. Түүнчлэн 30 орчим уран бүтээлч оролцох юм байна.

 

Түүнчлэн Филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 18-нд “Novel melody” концерт, Симфони найрал хөгжичмид  “Dvorak symphony №8” тоглолт,  Баянмонгол жазз найрал хөгжимчиддөрөвдүгээр сарын 22-нд “Movie swing” тоглолтыг олон нийтийн хүртээл болгохоор зэхжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
sex eemr
2016-04-07