Майкл Жексоны хүү шивээс хийлгэв

img

Попын хаан Майкл Жексоны хүү Майкл Жосеф далан дээрээ шивээс хийлгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Египетийн бурхан Анубисийг шивүүлсэн байна.  Шивээсийг оддын шивээсчин гэгддэг Жастин Левас хийжээ.

 

Левас инстаграмдаа ханхүү Майклийн зургийг нийтлээд “Янзтай болж уу” гэж бичсэн байна. 19 настай Майкл ийнхүү гурав дахь шивээсээ хийлгэжээ. Тэрбээр шилбэ болон баруун гарынхаа чигчий хуруун дээрээ шивээстэй юм. Майкл шивээсийнхээ зургийг инстаграмдаа байршуулаад хагас цагийн дотор 281 мянган лайк цуглуулжээ.

 

Майклаас гадна попын хааны охин Парис бугуй дээрээ “Миний зүрхэн доторх хатан хаан” гэх үгийг шивүүлсэн байна. Тэрбээр үүнийгээ аавдаа зориулан шивүүлсэн гэдгээ интаграмдаа бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ