Театрынхан ажлаа дүгнүүлнэ

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Наадамд өрсөлдөх 17 бүтээлийн уран бүтээлчид нэр дэвшигчийн гэрчилгээгээ гардан авлаа.
Уран бүтээлчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Ажил, мэргэжлээ дүгнүүлнэ
Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр Т.Шинэхүү
-“Гэгээн муза” бол театр урлагийн байгууллагыг мэргэжлийнх нь хувьд дүгнэдэг наадам юм. Тийм учраас ажил, мэргэжлээ дүгнүүлэхээр ирээд байна. Түүнчлэн лрон нутгийн театрын уран бүтээлчид тэр болгон бүтээлээ сурталчилаад олон нийтэд хүргээд байж чаддагүй. Тийм учраас шилдэг бүтээлийг орон даяар сурталчилж өгдөг том арга хэмжээ бол энэ наадам юм. Манай театр хоёр дахь жилдээ оролцож байна. “Муурын байшин” жүжгээр өнгөрсөн жил оролцсон бол “Гэгээн тамгалан” энэ жил оролцлоо. АУЗ Б.Лхагвасүрэн гуай зохиолыг нь бичихдэ хөгжимт драмын төрөлд зориулан бичээгүй. Харин үүнийг нь бид хөгжимт драмын болгон өөрчилж байна. Гол санаа нь тусгаар тогтнолын үнэ цэнэ, эмэгтэй хүний ариун ёс суртахууны талаар өгүүлэх юм.
Өөрөө найруулсан ганц хүний жүжгээр оролцоно
-Миний хувьд УДЭТ-т жүжигчнээр ажиллаад хоёр жил болох гэж байна. Тэгээд энэхүү наадамд “Ромео Жульетта” жүжгийн “Хатагтай Капульетта” гэдэг моно жүжгийн зохиолоор оролцож байна. Энэхүү зохиолыг би өөрөө найруулан жүжиглэх гэж байгаа. “Ромео Жульетта” жүжиг дууссаны дараах хатагтай Капульетта ямар болсон бэ гэдгийг баримт дээр тулгуурлан ил тодоор бичсэн зохиол юм. Хүмүүс Ромео Жульетта хоёроос илүү эмгэнэлтэй түүх байхгүй гэж ярьдаг. Харин энэхүү зохиол бол хатагтай Капульеттагйин түүхээс илүү эмгэнэлтэй явдал байхгүй гэдгийг батлан харуулсан моно жүжиг байгаа.
“Шилдэг эрэгтэй дүр”-д нэр дэвшиж байна
-“Гэгээн муза” наадмын “Драмын жүжгийн төрөл”-д манай театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг нэр дэвшиж байна. Театрынхан намайг “Шилдэг эрэгтэй дүр”-ийн сонгон шалгаруулалтад сойлоо. Театр урлагийн шилдгийг шалгаруулах энэхүү том наадамд анх удаагаа оролцох гэж байгаадаа баяртай байна.
Өөрийнхөө чадварыг нээнэ
-АЖ Б.Мөнхдоржийн найруулга, зураач Аянгын зураглал, Соронзонболдын хөгжим “Бие сэтгэл” ганц хүний жүжгээр нэр дэвшиж байна. Өнөөдөр батламжаа гардан авлаа. Би өөрөө зохиолыг нь бичсэн. Моно драм гэдэг бол тухайн хувь жүжигчин өөрийнхөө чадварыг нээн гаргаж ирэх хамгийн том боломж учраас оролцохоор шийдсэн.
Аз завшаан гэж олзуурхаж байна
“Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва
Би өнгөрсөн нэг сард “Надад үлдсэн найз” шинэ мюзизлыг тайзнаа тавьсан. Нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан тэрхүү мюзиклд дуучид, мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглож байгаа нь шинэ өнгө аясыг илэрхийлсэн болов уу гэж би бодож байна. Тэр ч утгаараа бид энэхүү том наадамд оролцохоор “Хөгжимт жүжгийн төрөл”д бүтээлээ ирүүлсэн. Өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа. Баяртай байна. Мюзиклээр дамжуулан орчин үед, найз нөхдийн мөн чанар юун дээр тогтож, үерхлийн утга учир хаана оршиж байна вэ гэдгийг харуулахыг зорьсон. Жүжгийн гол дүрд " хамтлагийн залуус өөрсдөө тоглосон. Мөн төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар хамтран тоглосон байгаа. Энэ том наадамд үе үеийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөх болсондоо хувьдаа маш том аз завшаан олдсон гэж олзуурхаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ