Өнөөдөр “Эрвээхэй хатан” дуурийг тоглоно

Энэ өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дуурийг тоглоно.
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт эл дуурийн зохиолыг Ж.Пуччини бичиж, цомнолыг Л.Иллика, Ж.Жазока нар бичжээ. Дуурийг манай тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд анх тоглож байсан. Түүнчлэн 1991 онд шинэчлэн тавьж байсан түүхтэй.
Дуурийн үйл явдлаас сонирхуулбал, үнэнч хайр дурлалтайгаа учирлаа хэмээн эндүүрсэн балчир охин хэвлийдээ хүүгээ тээн эр нөхөртөө хаягдан хоцорно. Эцэст нь хайртай залуу Пинкертон нь төрүүлсэн ганц хүүг нь аваад нутаг буцна гэхэд Эрвээхэй хатагтай амиа хорлон амьдралаа дуусгаж буйгаар дуурь төгсдөг.
Энэ сарын 9,10-ны өдрийн 19.00 цагт тоглох “Чио Чио Сан” дуурийг Б.Эрдэнэтуяа гоцолж, Сузукид Р.Доржхорлоо, Пинкертон Г.Шижирболд, Шарплест гавьяат жүжигчин М.Болд нар дуулах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ