“Хувь тавилангийн симфони” эгшиглэнэ

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэслний 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хөгжмийн зохиолчийн шавь, гэр бүлийн хүмүүс хамтран уран бүтээлийн цуврал 7 тоглолтыг толилууллаа.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 2-нд Ч.Лодойдамбын зохиолоос сэдэвлэн, Д.Төрбат, Т.Зөнбилэг нар цомнолыг нь бичсэн “Тунгалаг тамир” мюзиклийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тавьсан. Түүнчлэн “Нүүдэл” бүжгэн жүжиг, шавь нарын нь хамтарсан “Аялгуун мандал”, “Нутгийн чулуу” тоглолтыг олон нийтийн хүртээл болгоод байна.
Харин энэ өдрийн 18.00 цагт “Хувь тавилангийн симфони” хүндэтгэлийн тоглолтыг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, хөгжмийн удирдаач шавь нар болон хамтран зүтгэгчид нь зохион байгуулах гэж байна. Тоглолт “Corporate hotel Convention Centre”-т болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ