Дрю Берримор найз залуутай болжээ

img

 

Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, “Анхны тавин болзоо” киноны од жүжигчин Дрю Берримор нөхрөөсөө албан ёсоор салсан билээ.

 

Жүжигчин бүсгүй 2012 онд бизнесмэн, “Chanel” брэндийн хувь эзэмшигч Уилл Копелмэн гэгчтэй Лос Анжелес хотноо хуримласан юм. Хос Дани гэх гурван настай охинтой юм.  

 

Тэгвэл жүжигчин бүсгүй найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо продюссер Крис Миллэртэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд хоол хамт идэж, кино үзсэн байна.

 

Берримор 1999 онд 19 настайдаа Жереми Томас гэгчтэй гэрлэсэн бол 2001 онд инээдмийн жүжигчин Том Грентэй гэрлэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ