Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна
2016-04-11

 

ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн БНСУ-ын Чангвон хотод зохион байгуулагдаж байгаа олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна. Хөгжмийн наадам энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нарын албаныхан удирдан оролцож байгаа юм. Энэ хамт олон дэлхийн орнуудад цэрэг эрсийнхээ найрал хөгжмийг танилцуулах хөгжмийн наадамд амжилттай оролцож иржээ. Тухайлбал, 2000 онд БНАСАУ-ын “Хаврын баяр” урлагийн наадам, 2002, 2006, 2007 онуудад БНСУ-ын Вонжу, Жэнь-Хайе хотуудад, 2007 онд ХБНГУ-ын Берлин, Кёлн, 2010 онд Бремен, 2011 онд Алсфельд, Нооёштат, Хээсэн, Шотландын Единбург, ОХУ-ын Хабаровск хотуудад зохиогдсон Олон Улсын Цэргийн үлээвэр хөгжмийн наадамд амжилттай оролцож эх орныхоо хөгжмийн урлагийг дэлхийн улс орнуудад сурталчлан, наадмуудаас өндөр үнэлэлт авч байсан юм. Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, гадаад, дотоодын дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүндэтгэн угтах, Монгол Улс, Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчнийг сурталчлах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. Түүнчлэн дэлхийн 150 гаруй орны төрийн дууллууд, дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг урын сандаа багтаасан Монгол Улсын анхны томоохон мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэг юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын маань улгэр жишээ улээвэр хогжмийнхон мундаг шуу !!!Амжилт хусье.
2016-04-11