Каприог доромжлов

Лос Анжелес хотноо өчигдөр “MTV” шагнал гардуулах ёслол зохион байгуулагджээ. Уг ёслолыг жүжигчин Двайн Жонсон болон инээдмийн жүжигчин Кевин Харт нар хөтлөн явуулсан байна. Тэд нээлтийн үеэр жүжигчин Леонарда ди Каприогийн сүүлд тоглосон “Амилсан чөтгөр” киноны хэсгээс тоглож үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Баавгайн өмсгөл өмссөн бүжигчин охид тайзан дээр бүжиглэх үед жүжигчин Двайн Жонсон “Хөөе Каприо чи заавал баавгайтай тулалдахгүй, зүгээр л над шиг бүжиглэж болохгүй байсан юм уу. Чамайг охидын дунд алдартай гэдгийг минь. Чам руу дайрсан тэр баавгай эмэгтэй байсан шүү дээ” гэж хэлжээ.
Харин жүжигчин Кевин Харт “Каприо чи хэрвээ өгзгөө сайн хөдөлгөсөн бол баавгайтай гэрлэж ч болох байсан” хэмээн хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ