Викториа хятадуудад таалагдсангүй

Хятадын “Vogue” сэтгүүлийн шинэ дугаарт загвар зохион бүтээгч, дуучин Викториа Бекхэм зургаа татуулж, сонирхолтой ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр анх удаагаа Хятадын сэтгүүлтэй хамтран ажиллаж байгаа юм. Уг сэтгүүл ирэх сард худалдаан гарах аж.
Сэтгүүлийн редакци өчигдөр Викториагийн хэд хэдэн зургийг интернэт нийтэлсэн байна. Харамсалтай нь Викториагийн зураг хятадуудад таалагдааагүй аж. Түүний зураг интернэт хэрэглэгчдийн гол яриа болж байна.
Хар цагаан Викториагийн зургийг “хэтэрхий этгээд байна” хэмээн хятадууд сэтгэгдлээ бичжээ. Викториа зургаа даруулах үедээ ямар нэгэн поз авахгүйгээр бүжиглэж, элдэв янзын хөдөлгөөн хийсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн аж. Мөн Викториа нэг зурган дээр томдсон дотуур хувцас өмссөн байсан хэмээн нэгэн интернэт хэрэглэгч бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ