Жесси Дэйвис Монголд тоглоно

Алто саксофонч Жесси Дэйвис Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт “Quartet” жазз концертыг тоглохоор болжээ.
АНУ-ын Нью-Орлеоноос гаралтай, жазз хөгжимчин Жэссэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа манай оронд иржээ. Дөрвөл хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нарын хөгжимчин байдаг. Тэд жазз хөгжмийн арвин туршлагатай, олон улсад өндөр үнэлэгддэг уран бүтээлчид аж.
Жэссэ Дэйвис 11 настайгаасаа саксафон тоглож эхэлсэн бөгөөд өөрийн өвөрмөц уран бүтээлээ Монголын ард түмэнд хүргэх нь ээ.
Түүний тоглолт энэ сарын 15-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ