Кристен Данст салжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Кристен Данст сүйт залуугаасаа салсан талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Жүжигчин бүсгүй инстаграмдаа “Дахин салалт хаалгыг минь тогшлоо. Хаалгаа онгойлгохыг хүсэхгүй байгаа ч гар минь өөрийн эрхгүй хаалга онгойлгов. Үнэхээр харамсалтай. Би дахин уйлахгүй ээ. Чамдаа аз жаргал хүсье. Дахин аз жаргал хаалгыг минь тогших болов уу” гэж бичжээ.

 

Өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сараас тэрбээр хөгжимчин Гаррет Хедлунд гэх залуутай болзох болсон юм. Хос энэ оны зургаадугаар сард сүй тавьцгаасан билээ. Тэд 2017 оны хоёрдугаар сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү салцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ