Ева Мендес жирэмсэн болжээ

Холливуудын нэрт жүжигчин Ева Мендес жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо дэлгүүр хэсч байхдаа дуранд өртжээ. Жүжигчин бүсгүй гэдсээ нууж ороолт болон том цүнх барьсан байсан ч тэрбээр жирэмсэн гэдэг нь андашгүй байсан аж.
Эва 2011 оны наймдугаар сараас жүжигчин Райан Гослингтой үерхсэн билээ. Хос 2014 оны есдүгээр сарын 12-нд охинтой болсон юм. Хос хэдий хүүхэдтэй болсон ч өнөөдрийг хүртэл сүй тавьж, хуримаа хийгээгүй аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ