Т.Дэлгэрмөрөн хамтлагаасаа гарсан уу?

img

“Номинталст” хамтлагийн дуучин Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн хамтлагаасаа гарах тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Тус хамтлагийнхан АНУ-д “Best of Nomin Talst USA Tour 2016” аялан тоглолт хийхээр төлөвлөөөд байсан. Гэвч дуучин Т.Дэлгэрмөрөнд Монгол дахь Америкийн консул виз олгох боломжгүй хэмээснээр тэрбээр тоглолтод оролцож чадаагүй аж. Харин хамтлагийнхан нь тоглолтоо амжилттай өндөрлүүлээд ирсэн байна. Үүний дараагаар Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “За, нэг тиймэрхүү мэдээг би албан ёсоор мэдэгдье дээ. Би хоёр андынхаа араас захыг нь мушгиад үлдсэн эр, бас аав. Гэхдээ би тэдний оронд байсан бол намайг мартаж болох ч өмөрч үлдсэн охинд минь чихэр авч ирэх ухаан байсангүйд нь унтарчихлаа. Намайг гэсэн тэдний сэтгэл уудам гэлээ ч, над шиг байж чадаагүйнх нь төлөө энэ өдөр би тэднийгээ орхих шийдвэр гаргалаа. Номин талст хоёулаа боллоо. Би тэдэндээ хит дуунуудыг нь хангалттай зохиож өгсөн, өргүй. Хоёр найздаа амжилт” хэмээн бичжээ.

 

Энэ тухай хамтлагийн ахлагч Д.Батсүхтэй холбогдож тодруулахад “Уг нь, сүртэй юм болоогүй л дээ. Хамтлагаасаа гарах шийдвэрийнхээ талаар бидэнтэй уулзаж ярилцаагүй байна. Тиймээс одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй, тодорхой мэдээлэлтэй болсныхоо дараа энэ талаар ярья” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ