Б.Сарантуяа төрсөн өдрөө тэмдэглэнэ

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд өөрийн төрсөн өдрөөр тоглолт хийсээр ирсэн. Тэрбээр ес дэх жилдээ энэ сарын 19, 20-нд “Төрсөн өдрийн анплагед тоглолт” нэртэй концертыг зохион байгуулах гэж байна.
Б.Сарантуяа тоглолтынхоо тухайд “Шинэ бүтээл хэд хэдийг хийсэн нь төрсөн өдрийн тоглолтын маань бэлэг болж, фэнүүдэд хүрнэ. Миний хувьд энэ жил урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой тохиож байна. Мөн Өөжгий бид хоёрын хамтын бүтээл “Хайрын бурхан” дууны 20 жилийн ой тохиож байгаа. Тиймээс гитарчин Өөжгий /гоцлол гитарчин Д.Өлзий-Орших/-г урьж оролцуулна. Энэ мэтчилэн сюрприз олонтой тоглолт хүлээж байгааг дуулгая. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө “Сэхүүн салхи” концертыг тоглож, аав ээжийн сэдэвт дуугаа олон нийтийн хүртээл болгосон. Харин энэ жил Улсын филармонийн цөөхүүл оркестр, ардын хөгжимтэй дуулж, амьд тоглолт хийхээр төлөвлөж байна” хэмээсэн юм.
“Төрсөн өдрийн анплагед тоглолт” энэ сарын 19,20-ны 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ