Викториа Бекхэм: Би анхны хайраа нөхрөө болгосон

img

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм Хятадын “Vogue сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Таны гадаад төрх болон хувцаслалт тун дэгжин. Бүсгүйчүүд таныг дуурайж, танаас хуулбарлахыг хүсдэг. Энэ бүхэн танд дарамт болдог уу?

 

-Үгүй гэж хэлбэл худлаа болох байх. Намайг даган дууриаж байна гэдэг гайхалтай хэрэг. Бүсгүйчүүд бүгд дэгжин болохыг хүсдэг. Харин анхдагч байна гэдэг сайн хэрэг.

 

-Гэнэт л таны авьяас тодорсон. Таны загвар дэлхийн шилдэг брэндүүдтэй өрсөлдөж байна?

 

-Гэнэт тодорсон авьяас гэхээсээ илүү боломжийн, зах зээл чөлөөтэй, хүмүүсийн сэтгэхүй хүлээсээ тайлсан үед энэ бүхнийг илчлэхийг хүссэн. Би хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээгч болохыг хүссэн. 35 жилийн дараа зорилгоо биелүүлж байна. Бүх зүйлийг хүлээсээр хүлж болно. Харин оюун ухаан болон мөрөөдлийг хүлж болохгүй. Би бол тод жишээ.

 

-Гэхдээ таныг загвар зохион бүтээгч гэхээсээ охидын хамтлагийн дуучин гэдгээр чинь сайн мэднэ. Хэдий таны загвар олон хүнд танигдсан ч таныг хүлээн авах хүмүүс бага хэвээр л байна?

 

-Энэ бүхнийг тооцоолон мөрөөдлөө ил болгосон. Бүх үгийг сонсоход бэлэн гэж бодсон учир өөрийгөө илчилсэн.

 

-Өөрийгөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх чадвартай гэж боддог уу?

 

-Та бүхэн хэрхэн дүгнэхээс л болно. Өөрийнхөө авьяасыг дутуу үнэлээгүй учир л загвар зохион бүтээж байна.

 

-Та Хятадын хэвлэлд анх удаагаа ярилцлага өгч байна. Ярилцлагаас өмнө Хятадад хэд хэдэн удаа ирсэн. Таны бодлоор Европ болон Азийн хувцас загвар хэдэн алхмын зайтай явж байна. Хятадууд ямар загвараар хувцаславал зүгээр гэж бодож байна?

 

-Хятад гэлтгүй Азийн орнуудын хувцас загвар яг л солонго шиг. Британичууд ихэвчлэн ажил хэрэгч эсвэл чөлөөт гэх загвараар голлон хувцасладаг. Харин Азиуд хүссэн хувцсаа өмсдөг. Хэн юу гэх нь хамаагүй. Заримдаа Хятад, Япон чөлөөт арал мэт санагддаг.

 

-Азичуудын чөлөөт сэтгэлгээ европчуудаас илүү гэсэн үг үү?

 

-Би хувцас загварын тухай ярьж байна.

 

-Та энэ тухай бодож үзсэн үү. Таныг яагаад олон нийт ингэтлээ сонирхдог юм бэ. Нөхөр болон хүүхдүүдээс чинь болдог юм болов уу?

 

-Байнга хэвлэлийхнийг дагуулан явах амаргүй. Надад хувийн нууц гэж бий. Өглөөг хэрхэн угтдаг, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг, оройг хэрхэн үддэг талаар бүгд мэддэг байх нь надад дарамттай байдаг. Нэгэнт би олны танил учир энэ бүхэнтэй дасан зохицох шаардлагатай. Нөхөр бид хоёр энэ бүхэнтэй дасан зохицсон. Харин хүүхдүүд минь бэлэн биш байгаа. Энэ бүхнээс болж хүүхдүүд хүртэл тэдэнтэй алдар нэртэй болох зорилгоор нөхөрлөж байгааг харах миний хувьд хүнд байдаг.

 

 

-Гэхдээ бүх хүн алдар нэртэй болохыг хүсдэг. Та бүхнийг хүсэхгүй байгаа гэж үү. Таны хувь тавилан гайхалтай мэт санагддаг?

 

-Бүх зүйл хязгаартай байх ёстой.

 

-Та нэгэн хэвийн зургаар сэтгүүлүүдийг чимдэг. Харин энэ удаад тун гайхалтай өвөрмөц зургуудаар Хятадын “Vogue” сэтгүүлийг чимлээ. Эдгээр зураг заримд нь таалагдсан бол зарим хүмүүст таалагдахгүй байгаа. Хэрвээ эдгээр зураг барууны нэг сэтгүүлд нийтлэгдсэн бол хэрхэн байсан бол?

 

-Хүмүүсийн нүд эдгээр зургийг хэрхэн дүгнэх нь надад хамаагүй. Учир нь би ажлаа амжилттай гүйцэтгэсэн гэж үзэж байна.

 

-Өөрийнхөө загварыг ямар загвар өмсөгчөөр өмсүүлэх дуртай байдаг вэ?

 

-Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн бүсгүйчүүдтэй ажиллах дуртай. Миний ярьсан зүйл их зан биш гэдгийг ойлгож байгаа байх.

 

-Ихэнх алдартан бусдад таалагдахын тулд их зүйл хийдэг. Харин асуултыг сонсохоор энэ бүхэн тийм ч чухал биш мэт санагдах юм?

 

-Би ч гэсэн хичээдэг.

 

-Таны том хүү Бруклин Бекхэм тун удахгүй насанд хүрлээ. Хүүгийнхээ ирээдүйн талаар бодсон төлөвлөгөө бий юу?

 

-Төлөвлөгөө бий. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Энэ бүхэн гэр бүлийн нууц гэж бодож байна.

 

-Бекхэмийн дутагдал?

 

-Бекхэм хүүхдүүддээ цаг гаргахдаа тийм ч сайн биш.

 

-Бруклин охидтой нэр холбогдож байна. Энэ бүхний үр дагавар хүүхэд. Эмээ болоход бэлэн байна уу?

 

-Хүү минь энэ нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олох хэрэгтэй. Бруклин одоогоор аав, ээжийнхээ бүтээсэн нийгэмд жаргалтай амьдарч байна.

 

-Та хүүхдүүдээ алдартай болгох уу?

 

-Тэдний шийдвэр хамгийн чухал. Би ээжийн хувиар тэднийг алсаас дэмжих болно. Харин амьдралд нь шууд оролцохыг хүсэхгүй байна.

 

-Нэг сонирхолтой асуулт асуумаар байна. Таныг хамтлагт байхад хэн ч болзоонд урьдаггүй байсан гэсэн?

 

-Бекхэм намайг болзоонд урьсан анхны залуу. Би анхны хайраа нөхрөө болгосон азтай бүсгүй.

 

 

-Интернэтэд таны эвгүй зургууд нийтлэгдсэн байдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

 

-Бүх хүн алдаа гаргадаг.

 

-Гэхдээ та алдаа тун бага гаргадаг?

 

-Би ч гэсэн хүн. Алдаа гаргаж, алдаанаасаа суралцаад явдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Викториа Бекхэм:
Заза шаасымааааааааааа хаха
2016-04-18
Зочин:
яг уу
2016-04-18