Майли сүй тавиагүй гэжээ

Дуучин Майли Сайрус хэвлэлээр цацагдаж буй жүжигчин Лиам Хемсворттой дахин сүй тавьсан гэх мэдээллийг үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа сэтгүүлчдэд “Би эрх чөлөөтэй нэгэн. Тиймээс би сүй тавиагүй. Лиам бол зүгээр л найз” гэж хэлжээ.
Майли саяхнаас сүйн бөгжөө зүүх болсон юм. Мөн жүжигчин залуу хүртэл сүйн бөгжөө зүүх болсон. Энэ талаар дуучин “Зүгээр л сонирхлоорой зүүсэн. Харин Лиамыг ямар бодолтойг мэдэхгүй байна” гэжээ.
Хос 2009 оноос болзож, 2013 оны долоодугаар сард сүй тавьцгаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ