Наомигийн ном худалдаанд гарлаа

img

Загварын ертөнцийн хар ирвэс гэгддэг супермодель Наоми Камбелл номоо гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Лондон хотноо номынхоо нээлтийг хийжээ. “Наоми” ном гурван бүлэгтэй юм. Эхний бүлэгт Наомигийн карьерийн тухай өгүүлэх бол хоёрдугаар бүлэгт өнөө үеийн загварын чиг хандлагын талаар бичжээ. Харин гуравдугаар бүлэгт Наомигийн залууст өгсөн зөвлөгөөний тухай нийтлэгдсэн байна.

 

Уг номыг 100 мянган хувь хэвлэсэн бөгөөд эхний өдөр 985 ширхэг зарагджээ. Наоми энэхүү номыг 2012 оны есдүгээр сараас хойш бичиж эхэлсэн гэнэ. Тэрбээр “AFP” агентлагт “Би үнэхээр баяртай байна. Яг л хүүхэд төрүүлсэн мэт баярлаж байна” гэж ярьжээ.

 

Наоми мөн уг номоо Синди Кроуфордын гаргасан “Синди” номтой өрсөлдөж чадахуйц бүтээл болсон гэсэн байна. Синдигийн ном энэ оны эхээр хэвлэгдэн гарсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ