Крис Браун: Рианнад гар хүрснийхээ дараа үхэхийг хүссэн

Дуучин Крис Браун хувийн амьдралынхаа тухай өгүүлэх “Миний амьдралд тавтай морил” гэх шоуг хийж эхэлжээ. Уг шоу ирэх сараас “HBO” сувгаар цацагдах юм. Тэрбээр шоутайгаа холбогдуулан www.hollywoodlife.com” сайтад ярилцлага өгчээ.
-Хүсээгүй хүүхэд таны амьдралыг өөрчлөх боллоо. Та охинтой гэдгээ нэг л өдөр мэдсэн. Анх сонсоод итгээгүй байх. Охиноо авна, авахгүй хэмээн эргэлзэж байхдаа юу боддог байв?
-Аав болох бэлтгэл надад байгаагүй. Хүүхэд миний амьдралыг ингэж шинэ, зөв зам руу оруулна гэдгийг мэдсэн бол охинтойгоо эртнээс сайхан харилцах байсан. Жоохон байсан учир миний бүдүүлэг занг тоогоогүй байх. Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол Ролитин асран хамгаалах эрхийг авсан явдал. Гэртээ авчирсан эхний өдөр охин минь их уйлсан. Энэ бүхэн түүнийг асран хамгаалахад саад болоогүй.
-Ролити таны унаад буй карьерийг өсгөх нууц зэвсэг мэтээр хэвлэлүүд бичих юм?
-Тиймээ, муу жаал гэнэт аав болохоор хүмүүс ингэж бодож магадгүй. Би охиныхоо төлөө өөрчлөлтийг хүссэн. Дахин алдаа гаргахгүй байхын тулд шаргуу ажиллахаа амлаж байна.
-Та өөрийн гэсэн реалити шоутай боллоо. Тун удахгүй эхний анги цацагдах байх. Яагаад хувийн амьдралаа дэлгэхээр болов?
-Миний амьдралд морилохыг хэр олон хүн хүсдэг бол. Намайг хайрладаг, хүндэлдэг хүмүүс бий гэдэгт эргэлзэхгүй байна.
-Шоуны эхний трейлер цацагдсан. Та найз бүсгүй асан Рианнагаас уучлалт гуйж, тэр бүсгүйн амьдралд ямар том хар толбо үлдээсэн болохоо ярьж байсан?
-Шүүхийн дагуу бид тэр хар өдрийн тухай ярихгүй байхаар тохиролцсон. Рианна намайг харааж болох ч би болохгүй. Учир нь би алдаа гаргасан. Грэммигийн ёслолын дараа бид муудалцсан. Муудалцсан гэхээсээ би Рианнаг хэн нэгэнтэй хардсан. Тэр залуугийн нэрийг хэлмээргүй байна. Рианнад гар хүрснийхээ дараа өөрийгөө үзэн ядаж, сэтгэл гутралд авсан. Би эмэгтэй хүнтэй яг л араатан шиг харьцсан. Энэ бүхнийг эргэн бодоход тэр өдөр би зүгээр л мангас болсон. Надад энэ бүхнийг мартах эрх байхгүй. Цагдаад баригдсаныхаа дараа би амиа хорлохыг хэд хэдэн удаа хүссэн.
-Рианна таныг хэзээ ч уучлахгүй гэсэн?
-Өвдөг сөгдөн гуйсан ч битгий намайг уучлаарай.
-Тэр үеийн сэтгэл хөдлөл үнэхээр хүчтэй байсан учир та буруу алхам хийсэн байх. Бүх хүн алдаа гаргадаг. Тиймээс өөрийгөө буруутгах хэрэггүй байх?
-Бурхан намайг томоожуулахыг хүссэн учир охин илгээсэн байх. Охинтой аав хүн хэзээ ч эмэгтэй хүнийг гомдоож чадахгүй байх. Учир нь охид яг л цэцэг шиг эмзэг. Ширүүхэн хүрчихвэл гэмтчиж магадгүй.
-Мэдээж хэрэг хүний амьдрал дэндүү урт. Таны амьдралд шинэ нар мандаж, гоонь амьдралдаа цэг тавих байх. Амьдралд тань аз хэзээ тохиох бол?
-Сайн мэдэхгүй юм. Би эхлээд сайн аав болсныхоо дараа сайн нөхөр болох болно.
-Үүргээ ухамсарладаг байх нь бас давуу тал?
-Тийм гэж үү.
-Таны авьяасыг өндрөөр үнэлдэг алдартнууд хаа сайгүй байна. Женнифер Лопез, Ашер, Жейми Фокс, Лейди Гага, Мари Ж.Блиде гэх мэт одод таны ур чадварыг өндрөөр үнэлдэг?
-Тэд байгаагүй бол би хэдийнэ үхчихсэн байх байсан. Буруу зам руу орлоо хэмээн тэд намайг буруутгаагүй ч үргэлж хүчтэй шалбаагнаас хүртэл хуурай гарах арга замыг зааж өгдөг байсан.
-Өмнөх шиг эрч хүчтэй болоход саад учруулж байгаа гол шалгаанаасаа хуваалцаач?
-Сэтгэлийн шарх. Би өнгөрсөнийг мартаж чадахгүй байна.
-Рианнагийн ганцхан үг таныг цэцэглүүлж чадна гэдэгт тийм итгэлтэй байна уу?
-Магадгүй л юм. Гэхдээ туршаад үзэхийг хүсч байна.
-Та саяхан твиттертээ дуучин Жастин Биберийг томоожоорой хэмээн зөвлөсөн. Бибер тань шиг алдаа гаргаж магадгүй хэмээн болгоомжилсон юм уу?
-Үгүй дээ. Би тэр хүүд зөвлөгөө өгөөгүй. Хэн нэгэн миний нэрийг ашигласан байх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ